2008/01/16

*** Гvн аниргvйн тэвэрт ***

.


Гүн аниргүйн тэвэрт л
Сандачсан сvнс минь амирлана
Гэрэл сvvдрийн ховсноос гэтэлж
Гэрээ саначихсан мэт, ирнэ.

Цаг хугацаанаас хутган
Тvмэн бодлоо хольж
Царайгаа нуусан ертөнцийг
Өөрийнхөөрөө зурна.

Гvн аниргүйн тэвэрт л
Хөгжим мэт эгшиглэнэ
Голдоо орсон гомдлыг
Хаврын цас мэт хайлуулна

Хайр, хүслийн хөлд сэмэрсэн
Сэтгэлийн эмзэг дэлбээгээ
Халуун өрнөөс минь бөхөхгүй
Итгэлийн наранд ээнэ.

Гүн аниргүйн тэвэрт л
Зул мэт ариусна
Гэмшилт сэтгэлийн гэгээгээр
Хар нүглээ сүлнэ

Бусдын оргилсон хүсэлд
Зам тавьж өгнө
Бодь оршихуйн амгаланд
Энэхэн насаа үднэ.

Гүн аниргүйн тэвэрт ...




...

6 comments:

Болорхон said...

shulguudeer chin aylaad l ene saihan ayalguug sonsood syyhaaraa orchlongoos tasarch yamar tansag "oron"d ochdogiig mini medeesei. tegeed setgeleer mini duruulj ylam asaasai. tand ih bayarladag shyy. hichneen ydaan "gegeen jim"-eer alhah dyrtai geech... ene gegeen jim yzyyrgyi bgaasai, bitgii tasraasai... alhaad l baimaar, alhaad l baimaar....ene l heweeree

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Сайхан шүлгүүд байна. Нэг л тийм намуухан хөврөөд... Байнгын уншигч байхын тулд өөртөө татлаа

oyunaa said...

Namuuhan tiim namuuhan udesht bi durtai
Nudee aniad l bodol hovruuleh durtai
Gun ahinrgui tevert tas atguulah durtai
Gunzgii sanaa aldan dotroo neeh durtai
Tiim namuuhan, tiim anirguid bi temuuldeg....

Uunee said...

Үнэхээр сайхан шүлгүүд байна шүү. Амжилт хүсье.

Unknown said...

Их сайхан шүлгүүд уншлаа шүү. Блогтоо холбосонд баярлалаа. Би ч бас орж гарах нэг сайхан айлтай боллоо. Найргийн тэнгэр ивээг

Арима

Л.Санждорж said...

ta bvhendee bayrlalaa