.
Салхины урьханд
Бодлоо гээж алхахад
Амьдрал мартагдана.
Салж чадамгүй
Энэ мэдрэмжээ тээж
Алхаад л баймаар
Алхаад л баймаар
Алхаад л...
.
2009/03/18
2009/02/15
***** Ганцаардал *****
.
Хайрын шархандаа халуурч
Халуун итгэл сэмрэн алдарч байхад
Харцны гэгээ татарч
Хоосон нүд дуугаа хурааж гунихад
Зүрхний битүү шаналандаа
Ухаан балар алхсаар
Зөн далласан
Хэмжээсгүйн гүнд ирсэн.
Зовлонт таван мэдэрхүй
Амир бүүвэйнд нь зүүрмэглэж
Зохист тайтгарлын тэвэрт
Аяндаа дасах болсон.
Тас харанхуйг ширтэн
Таавар таалцан суугаад
Харанхуйд хараа орсон
Таг чимээгүйг чагнан
Аниргүйд живсээр
Таалалт хэмнэлд автсан
Тайлагдашгүй нууцаар сэрэгдсэн
Төсөөллийн шидэнд ховсдуулж
Утгын амтанд орсон
Дөрвөн мөч таван мэдэрхүйгээс сугаран
Харь сэрлийг хүртсэн.
Би, хагацлын үлдээсэн ганцаардалд
Дахин төрсөн хоёр нутагтан.
Биёлэшгүй төгсийг эс олоод
Биёээ мартсан даяанч.
Харанхуйн гэрэлт шувуудаа
Догдлолт мөчиртөө бүчүүлж
Хачин яруу ганганаанд нь
Эрхшээгдэж үр олоод
Оюун-сэрэхүйгээ шимүүлэн
Сэтгэлдээ ураглан тээсэн
Охь исгэлэн жимсээ л харин
Орчлонд унагах мод оо.
.
2009/02/08
........... Оршихуйн солбицол ......
.
Саран тэргэл үдшээр
Санаагаа суллаж нисгээд ...
Сүүдэр гэрэл зодолдох
Ил галын дэргэд
Сүнсээ чагнан суухуйд
Аниргүйн шидэт урсгалаар
Зүрх
Амаржсан эх мэт тайтгараад
Алдаа оноо хийгээд
Учрал хагацлаар хэлхэгдсэн
Алхаа нийлэх, эс нийлэх
Хүмүүсийн хамт
Амьдрал хэмээх жүжгийг
Хэрхэн тоглож буйгаа
Алсаас ирсэн гийчин мэт
Тэс хөндлөнгөөс харж суугаад
Элгээ хөштөл инээж
Эмгэнэн өрөвдөж
Эцэстээ цээжний хөндүүрээ арилтал
Санаа алдаж ахуйд ...
Анхил охин үнэр инээмсэглэсээр цээж дэрлэхэд
Амьтны зөн сэрж зүрхэн дотор шилгээхэд
Амир сэтгэлийн зүүдэн гэрэлт шувууд
Айдсаа зууж үргэн нисэлдэв.
Хүсэлд шүглэсэн үрс минь
Бурханы цэрэг мэт хүчирхэгжээд
Хөвчин биеийн гүнээс
Уулгалан довтолж нүргэлэхэд
Зүрхний хэм алдагдаж
Сэтгэлийн хэрэм нурлаа.
Хүсэлд шүгэлсэн үрс минь
Залгисан бачим гал дундуур
Зад яран урсаж ирээд
Зандчуу дуугаа тэнгэрт хадаахаар
Зангирсан биеийг доргитол нүднэ.
Хүсэлд шүгэлсэн үрс минь ....

2009/01/25
2009/01/09
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
.
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэцгийн өнгө гологдож нүдээ анимаар санагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Чимээ шуугиант ертөнц, хүмүүс мартагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэн тогорууны бүжиг салхи хээлэх нь үзэгдэнэ
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Үүлсээ зангирааж огших тэнгэрийн бачимдал мэдрэгдэнэ
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Би нэгэн зул мэт болоод...
Бүдчин, догдлон гэрэл нэрж
Биелэшгүйн зүг дураар алхаад
Элсний ширхэг, усны дусал мэт
Элэгдэхээ мэдэрч жаргана
Эхлэл төгсгөлийн утга алдарч
Энд би өөрийгөө харах мэт…
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Зүрх яруусаж...
Зүйлийн гэгэлгэн аялгуугаа зүг бүрт илгээнэ
Хэнхдэг дүүрэн уяралдаа, аньсага чийгтэн хөвөөд
Хоосортлоо санаа алдахад, хөшиг татсан мэт , хорвоо гэрэлтэнэ
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Дотогшоо ширтэхүй...
Манант ертөнцийн бараа маргааш мэт даллахад
Махан бодио хүрэл хөшөө мэт үлдээгээд
Маргааш руугаа өнөөдөр явмаар санагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэл залуухандаа гэрээслэл бичмээр санагдана
Цэцэг мэт ургуулсан мөрөөдөл бүхнийг минь гишгэчихсэн
Цэвдэг амьдралын хөрснөөс шувуу шиг тасармаар бодогдоно
Цээжний гүнд гуниг чуулах цагыг
Зүүд мэт үргээж, ижий минь дуудлаа
Эрх сэтгэлийн наран харь ертөнцийг хальж
Ижийдээ үнсүүлэхийн баярт сүнсний гуниг арилжээ

2009/01/07
*** *** ***
.
Гэнэн гомдол цайрсан бүсгүй сэтгэлийн тэнгэрт
Гэрэлт зүгийн шувуу оч бутарган ирсэн
Өдөт жигүүрээ цацлан гурав шилгээн хуйлрахад
Үүл усан гуниг нь сансрын зүгт сарнисан
Өвчүү гялгар шувуу уран хүзүүгээ сунгаж
Өнчрөл ганцаардлын аязыг цуу татан урамдсан
Хонгор цээжийг нь багласан гутралт хар шугуйг
Хан хурмастын аянгаар тэнгэрт тултал түймэрдсэн
Тэнгэр амрааж газарт явгалаад
Тэр бүсгүйн сэтгэлд хоноглоход
Өднөөс нь үсчих солонгон туяаг ширтэж
Өнөөх бүсгүй нойргүй хоносон
Үүрээр цацран босоод, үсээ гилэх мэт бүжиглэсэн
Үзэмжит толгойгоо гилжийлгэн, хэсэг түүнийг ширтсэн
Газраас залхах мэт огцомхон дэвээд
Гариг мэт өөрийг нь тойрч эргэсэн
Галт шаргал өдөө газар шүргэн эргэлдэж
Галбингаа шувуу захиас мэт урамдаад
Гунигт нойтон хөрсөнд нь алтан үр унагаж
Гүн огторгуйн зүг гэрэл зурж одсон
Одот тэнгэрийн зүг гайхсан нүдээр ширтэж
Одоо ч тэр бүсгүй шувууг хүлээн суудаг
Өдөө дэвсэж хоносон бүлээхэн ормыг нь тэмтрэхэд
Өвчүү нэвт гэрэлтэж байх шиг санагддаг

******
.
Өглөө бүхний наран инээмсэглэж угтан
Гэрлийн чөлөөнд шувууд сүлжихэд
Өвсний үнэрт ногоон болтлоо согтсон мэлхий
Цөөрмийн анир эвдэж хаа нэг дуугараад
Зовлон гээчийг өөртөө зохиож, зовхи нь буусан
Хүн гэгчийн өрөвдөлт царайг нуугдан ширтэнэ
Зогсож босож чадсан, дийлж чадсаныг нь гайхдаг ч
Мөлхөөд яваасай гэмээр уйтай харагдана
Нүдэнд нь ууссан гуниг ужиг өвчин мэт
Нүүрийг нь гэрэл үнссээр атал үл мэдэрнэ
Нилэнхүй орчлонг ариусгах хурмастын бүлээн бороо ч
Нэг л сэжиглэм, гашуун үнэрийг нь үл даржээ
... Өвс ёолох чимээнээр мэлхий сэрхийн сэрвэл
Өнөө гайхал хүн усны эрэгт тулаад
Царайд нь тодрох айдсаас зугтах мэт гэнэтхэн
Цөөрмийн ногоон толиог хага яран уналаа
Хэрэгт дурлагч мэлхий усны толио ижилсүүлж
Газарт уйдагчийн зүг зурсхийн харваж хүрвэл
Үхэлд сэгсчүүлэх түүний айдастайгаа тэмцэх агшин
Үл эвлэрэх харц нь мэлхийг ховсдож хөшөөв
Усны биеийг тэврэх мэт эцсийн удаа хөдлөхөд
Ус түүнийг өрөвдөн гүн долгиондоо бүүвэйлэв
Газарт дааж ядаад усанд юүлсэн зовлон нь
Газрийн зүг хүний зүг бөмбөлөг болон одов
Хөшсөн мэлхий айдсаа орхин, хүнд дөхөөд
Хүй амгаланд урнаар хөвөх биеийг нь тойрвол
Аргаа барсан үрчлээст царай айдастаа хүлэгдэж асан харц нь
Амирласан төгс үзэсгэлэнгээр нэвт гэрэлтэх ажээ

2008/08/01
.............
.
... Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад
Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Он цагийн нуусан харуусам үнэний эрэлд
Охь насаа зольж лаа шиг хайлмаар санагдана ......
.
... Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад
Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Он цагийн нуусан харуусам үнэний эрэлд
Охь насаа зольж лаа шиг хайлмаар санагдана ......
.
2008/07/22
.............
.
Харанхуй цээжинд минь гэгээ цацаж унасан
Тэр нойтон цэцэг
Сарны мэт нууцлаг өнгөтэй ...
Итгэлийн үнэртэй
Эдгэшгүй мэт,
Зүрхний минь ягаан шархыг үнсэж буусан ч
Элээн сүүдэрт дайруулсан
Бүдэгхэн гунигтай
.
Харанхуй цээжинд минь гэгээ цацаж унасан
Тэр нойтон цэцэг
Сарны мэт нууцлаг өнгөтэй ...
Итгэлийн үнэртэй
Эдгэшгүй мэт,
Зүрхний минь ягаан шархыг үнсэж буусан ч
Элээн сүүдэрт дайруулсан
Бүдэгхэн гунигтай
.
2008/06/19
.............
.
.... Инээмсэглэл мэт
Гэрэлт өглөөний наранд үнсүүлж
Илбэ шидийн
Хөх тэнгэрт харцаа нисгэхүй
Өвчүү тэлэн
Эрхгүй санаа алдамаар
Өө... ямархан тансаг орчлон бэ? ...
.
.... Инээмсэглэл мэт
Гэрэлт өглөөний наранд үнсүүлж
Илбэ шидийн
Хөх тэнгэрт харцаа нисгэхүй
Өвчүү тэлэн
Эрхгүй санаа алдамаар
Өө... ямархан тансаг орчлон бэ? ...
.
Subscribe to:
Posts (Atom)