2010/07/22

``` Тэр ```

`


Тэнгэр дуугарахыг бахдагч, зул барихыг хүсэгч
Тэртээх жилүүдийг дурсагч, энэтээх өдрүүдийг гомдоогч
Тэгээд гомдлоор нь шүлэг исгэж шимээд, мэлтгэр сарны дор
Халуун цусанд мансуурагч ирвэс мэт анилдагч

Унтаа сэрүүний завсарт хоосонд хувилж амирлаад
Тэмтрүүлдээ торогч бүхнийг оюунд хөрвүүлэгч
Дээд төрөлтний чимээг сонсох гэж дэмий мөрөөдөгч
Дэргэдийн амьдралаас уйдаж санааны үлгэр зохиогч

Сэтгэлийнхээ долгист хөвөгч, халуун догдлолдоо шатагч
Цээжний гүнээс тэсрэх түлхэлтийн цуурайнд захирагдагч
Дээвэр торхийх чимээнд зүрхэндээ сэрэхийг хүртэвч
Агшины шилжилтэд хуурагдан тархины бодолдоо ээрэгдэгч

Шүдэнз зурахыг хүлээх лаа мэт дүнсийж
Шүүдэрт үдшийн харцанд ханьгүй ганцаар алхана.
Шүлэг дуу ч яалаа хань болохоосоо өнгөрчээ
Шулга болжморууд л дэмий сэтгэлийг нь засах гэж зөрөлдөнө

Оддын түрүүч тэмтрэгдэх eр бусын тэнгэр өөд
Орилох мэт ширтэх гагц залуугын тайтгаршгүй нэхэлд
Огторгуй , живаа оддоо тайлал болгон цацавч
Огтын махан нүд хэрхэн тайлж уншина.

Бүдэг оддын анивалзах хэлэнд сатаарч
Бүтэн сарны завсаргүй ширтэлтэнд уяраад
Тэн-гэртээ харихийн тэрслүү хүслээ мартагнаж
Тэнэмэл салхинд тэтгэгдэн тоорог замхраан суудаг

Онож хэлэмгүй түүний мэдэрч хүрэмгүй гагцаардал
Гэрээ санасан мэт тэнгэр ширтэх нь юуных ?!
Гилбэрт оддын гэрэл уусах гүн нүдэнд нь шингэсэн
Гэгээгүй гэгээний амь альхан eртөнцийнх ?.






`

3 comments:

Нямка said...

Өө тэр залууг танийштээ хаанаас ирснийг нь бас адилхан мэдэхгүй.
Оройд ганцаараа алхаж яваа хагаддийн.

Anonymous said...

Чамд танихгүй залуу алгаа кккк
Тэр залууг би ч бас ойлгоддоггүйн ...

Нямсvрэн said...

Танъяюу гэснээ л таних гэдгийн шүү. Ням.