2010/08/12

`````` Нутаг зүгийн тэнгэр ```````

.



Нутаг зүгийн тэнгэрийг
Хар зөнгөөрөө саравчилхад
Нуугдаад удсан сэтгэлийн шувууд
Хуучин балгас мэт цээжнээ сүрэглэж

Газар тэнгэрийг үл ялгатал
Ганганан үймэн нисэлдэв.
Түмэн шувууны жигүүрийн салхинд
Төрсөн биeээс сугарах мэт санагдавч

Газар хийгээд амьдралд уягдсан
Гашуун үнэний саварт хумигдаад
Өдөө зулгаах шувууны мэт шаналан
Өрцөн цаана шатаж байнаа

Хорсгом утаа нь хоолойд зангирч, амьдрал
Хүслийн тэмцэлд амьсгал давчидхад
Амилсан гэгээн мэт ганц нулимс
Амийг минь авраад газарт нөгчив өө.




.

2 comments:

Anonymous said...

Получите мгновенный wmr бонус на свой кошелёк.
Кол-во бонусов не ограниченно
Таблица с формой бонуса в левом нижнем углу
[url=http://igrovieavtomati.org]получить бонус[/url]

Хөх- Эгшин яруу найргийн бүлгэм said...

Сайхан шүлгүүд нэмсэнд баярлалаа. Гүн утга агуулгатай сайхан шүлэг болжээ. Ухаарал хайрласан шүлгүүдээ дандаа бичиж байгаарай.