2011/03/05

. Төгөлдөр хавар

.



Хэзээ ?
Хэзээ ирчихээ вэ ?
Хачин шинэ үнэр минь
Ховсч урин амьсгалт минь
Хэвлийд бүрэлдэх амь, газарт сэрэгч үндэс
Холын нар, анхны бороог авчрагч
Эхлэн үүсэхүйн амь адислагч
Энх, нялх хавар аа

Тэнгэр хийгээд газарт хэрхэн хувьсгал хийхийг чинь
Бахдан ширтэхдээ би дуу алддаг.
Тэрс хийгээд яруу таталтын чинь чичиргээнд
Догдлож үхэлгүй шиг тэвчин үлдээд, тэвчин таашааж
Төсөөлөгдөшгүй ярууд сарнисан сэрэхүйгээ
Төсөөлөх гэж ядаад, эцэстээ
Тэр чигтээ сарнихсан гэж хүсдэг.

Төгөлдөр хаврын цэцэрлэгт өвс ургах нь сонстох
Төгөлдөр хаврын униарт үзэх хийгээд төсөөлөх балчирдах
Төгөлдөр хаврын шороонд хөлөө дүрэхэд биe ургах
Төгөлдөр хаврын бороонд нүцгэлхэд сүнс дэгдэх
-Ай төгөлдөр хавар

Анхны хайр шиг
Хэзээд догдлуулсаар ирэхийг чинь
Насаараа инээмсэглэж угтана.
Амилуулагч салхинд чинь сийчүүлэн алхана.

-Ай тэгээд, ухаанаа тайлж
Ус голын чинь эрэгт орхиод
Цагийг гэтэлж
Оргүйд одно .







.

2 comments:

Anonymous said...

Өвсний нялх соёогоор
Ийм шүлэг бичиж болох

Эсвэл өвчүүн дээр нь
Өвс ургаж гэмээнэ
юутай ч 89 89(nice nice)

Anonymous said...

Хавар миний хамгийн догдлом болзоо ...



Sanjaa