2008/06/19

Ялгуун цэнхэр тэнгэрийн дор

.


- Ахан дүүс минь
Ул улаа шагайгсад минь
Ахуй сэтгэлийнхээ гүнд
Хорт жимс тариад
Өөрсдөө хордогсод минь !

Там бүтээгсэд минь
Амь гуйгсад минь
Тавилангаа бурханд даатгаж
Аль эрт талийгсад минь

Ялгуун цэнхэр тэнгэрийн дор
Ямархан гунигтай амьдарна бид !
Ядмагхан төсөөллөөр, билгүүн далиа
Ямархан гашуунаар, хүлүүлнэм бид !

Гэгээн сүнсээ ахуйд худалдаж
Гэрлэн биеэ нүгэлд шимүүлж
Гэсгээл шийтгэлийн дунд, ахиад
Хэдэн үеэ элээх гэж ?!

Ахан дүүс минь
Авралаа дотроо мартсан
Аврал ирэгсэд минь
Амь гуйгсад минь

Ялгуун цэнхэр тэнгэрийн дор
Ямархан гунигтай амьдарна вэ? бид


.




.....

No comments: