.
... Хvн төрөлхтөн, өөртөө од шиг тохиосон
хэчнээн олон гэрэлт хvмvvнийхээ алдрыг нь илбэж
хоцровч амь санааг нь vл олму! ...
Амьдын жамыг дэглэсэн
Бурхдын санааг гүйцээхээр
Амраг сэтгэл дүрэлзэхүйд
Адгасан сүнснүүд уралдавч
Эрчилсэн хүсэл алдуурч
Эр сүү эхийн хэвлийд дусахад
Эцэг тэнгэрийн харцнаас нэгэн бодол нисэж
Эрхсийн цэнхэр гялбаагаар халуун сүмийг илбэхэд
Эр хүн төрнө
Тэр,тэнгэрийн галт нулимс
Энгэрийн цэцэг шиг наслахдаа
Төгсөхдөө олдог хүмүүн ухаарлыг
Өсөхдөө,тархиндаа өлгийдөж авна
Гоо сайхныг шүтэж
Дурласан шиг дурлаж
Гомдож,энэлж,хэгзэрч
Гуньсан шиг гуньж
Алаг орчлонд хүний л заяанд ээрэгдэвч
Аниргүйн шидээр,дотроосоо гэрэлтэж гэтэлнэ
Алтан нар,мөнгөн сарыг хөлөглөн
Алс мөнхийн гэгээ рүү хүн төрөлхтнийг газарчилна.
Газар тэнгэрийн амьдралдаа тэр
Ганцаардлаар хань хийж
Гашуун үнэнийг зүрхээрээ тэмтэрч олоод
Сэтгэлээрээ шатааж
Гагцхүү хүмүүст үлдээгээд
Гариг эрхсийн зүг
Чимээгүйхэн одовч
Үлдээсэн гал нь
Мянган оныг гэрэлтүүлж
Үлдэгсэд түүний илчинд
Сэтгэлээ ээж амьдарна.
Амьддаа хайрлагдаагүй найрагчийн алдрыг
Арван зуунаараа бахдан шагшивч
Амьдралаа үрж олсон гэрэлт жимээр нь
Амьд халуун мөр ганц ч эс гишгэнэ.
...
2008/01/11
,,,,, Аниргүй гэгээн жим ,,,,,,,
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment