2007/12/05

........ Зүрхэнд лугших үнэн ..........

Амраг минь дээ ...
Аюулхайд зурсан
Аних нь үгүй шарх минь дээ

Азгүй гэнэн тавилангийн
Нүдгүй гашуун цөллөгт
Арьс нөмөрсөн гуниг
Гэлдэрч л явна даа

Харгис заяаны ташуур
Сэтгэл дундуур татахад
Халуу дагасан нулимсаа
Олноос нуун шударч

Хүн сүргийн хөлд
Итгэлээ гишгэчүүлэн сөхрөвч
Хайраа элгэндээ тэвэрсээр
Гандаж л явна даа... хорвоод

Ижилгүй хайртай байсныг минь
Сүүлдэж чи ойлгоно
Ирэх өдрүүдийн шуурганд
Шүлгээр минь нөмөрлөж амьдарна

Хос зүрхний цохилт
Хэмнэл зөрөхийн төдийд
Хорвоод ганцхан ирдэг
Хайр эцэслэдгийг ухаарнаа

Исгэлэн гашуун нулимсаар
Энгэрээ хэчнээн норговч
Итгэлдээ гал сахиж
Сэтгэлээ хэчнээн хууравч

Эргэх нь үгүй заяаны
Хаалга нэгэнт хаагдаж
Энгүй дурлалын минь жимийг
Цас нэгэнтээ дарчихсаан

Чамдаа
Амьдралын утгыг, сэтгэлээрээ ороож бэлэглэсэн
Амьдралын амтыг, хүслийг чинь шууруулж мэдрүүлсэн
Амьдралын гашууныг, хагацахдаа зүрхэнд чинь унагаж
Амьдралын үнэ цэнийг, дурсамжинд чинь хэлхэж үлдээчхээд

Ижил нь үгүй сэтгэлээ
Өчигдөр лүү суллан нисгээд
Ирээдүй, өнөөдөр хоёрт
Эзгүй амьдарсаар

Дуусашгүй их цөлийн
Нэргүй нэгэн энгэрт
Дуулимд ганцхан хайрынхаа
Бунхан болон нойрсоно оо ...

No comments: