2007/12/05

........ Өөрийнхөөрөө нэг л амьдаръя ...............

Хорвоогийн аашинд насаа элээж
Хүний араншинд цусаа хиртээж
Будант орчлонд навчис унахад
Буцах шувуудын дуунд үймэрч
Өөрийнхөөрөө зовъё!

Шидэт нарны цацрагийг
Зүрхэндээ тосон, тэмтэрч
Шинэдийн сарны гэрэлд
Сэтгэлээ, бийр мэт дүрж
Өөрийнхөөрөө жаргая!

Шунал, хүслээс дайжин
Бодь гөрөөс шиг ариусаж
Шувуу мэт, хүмүүсийн сэтгэлд
Үүрээ засаж үлдээе!

Харлаг нумнаас тасарсан
Өдөт сумын зэв болж
Хад чичиргэсэн бугын дуу шиг
Эрдүүхэн нэг л амьдаръя .

2 comments:

Нямка said...

Дутуугүйгээр дүүрэн таарсан, омогшил хийгээд ухаарахуй гэрэлтсэн

Будант орчлонд навчис унахад
Буцах шувуудын дуунд үймэрч
Өөрийнхөөрөө зовъё!
дараа энэ хэсэгт би зураг зурнаа (айхгүй том юм яричихлаа)

за тэгээд анд минь онгод гэгээ өөр юу ч хүсэхсэн билээ дээ миний мэдэх хамгийн сайхан юмууд энэ л юм байлгүй хэ хэ ;-)

Л.Санждорж said...

за чи өртэй болсон шүү... би ч нэхэл хатуу даа хатуу