
Зүрх бүчин эргэлдэх чиний тухай дурсамжууд
Эрх хүслийн сургийг эрж, алтан судал татуулахуй
Гуниг сэмчсэн дэвэлт нь согтом догдлол үүсгээд
Ганцаардал гэрээслэсэн хайрын гэрэлт хөшөөг тэврүүлдэг ээ
Зууныг элээж амьдравч ганцхан л жимээр алхална
Зүрхнээсээ, хайрын бунхан луу болзсон мэт яарна
Өшил хясал,өрөвдсөн үгсийг хараацай мэт сүлжиж
Өнө мөнхийн чинийхээ инээмсэглэлт, хайрынхаа хөшөөнд очно
Өлмийг чинь үнсэж ургасан өрөвчхөн цэцэгсийг илбээд
Өнө холын мөрөөдлөө ганцхан чамтайгаа хуваалцана
Чийрт хорвоогийн жүжгийг чихэнд чинь шивнэн инээж
Цээжинд үүрлэсэн гомдлоо нөмөрт чинь ирж асганаа
Мөнх бусын тавиланг шагнал мэт хүртэж
Мөрөөдлийнхөө зүг, эцсийн амьсгалаар дөрөөлөхөд
Үнэн нь дайжсан, хорвоогийн тоост элгэнд
Үнэр хийгээд сэтгэл минь, шүлгэнд минь шингэж үлдэнэ ээ.
.
No comments:
Post a Comment