2007/12/13

..... Холоос ирэх айзам .....

.

оддын анивчаа
Зүрхэнд оч хаяхад
Би намуухан шатаад

Огторгуйгаас илгээсэн
Тасалдангуй айзам
Биед нэвтрэхэд
Сэтгэл огцомхон цалгиад

Хаврын салхи мэт
Хуйсганах мэдрэмжээ
Бодолд хөрвүүлэх гэж би
Хэлмэрчлэн шаналахдаа

Хэзээ ч эргэхгүй энэ агшинг
Хэрхэн, юуны тулд үрнэ вэ гэж
Гэнэтхэн өөрөөсөө асуувч
Гэмшилд хүрэхийн зуургүй

Нэрээр минь дуудах шиг
Нэлхийтэл сэтгэлд унаж
Нимгэн цагаан цааснаа
Зүрхнээс минь тасран буудаг аа

Энэ холын айзам ...


.

No comments: