2010/03/28

````` Мартагдсан ** хэл **-ний тунхаг ``````

.


Жаргах нарыг удаан ширтэхэд, бүхнийг хайрлах хүсэл
Замилангийн тоосонд хамтдаа дарагдах, төрөлтөн бүхний төрлүүд минь
Ойлголцож болох хэлээ энэ л мэдрэмжээс хаймаар,
Огтын хэнэггүй аминчирхал л, хамгийн мунхаг үйл аж.

Нэгэн оронд атал, амрагын сэтгэлийн чинг үл таних
Нэгэн гэрт атал, ах дүүгийн зовлонг үл мэдэх
Нэгэн гудамжинд суувч, модод хэдийнэ нахиалсныг үл ажих
Нэгэн нутагт бараандаа өтлөвч, үг үл солих

Нэгэн газар шороонд мөрөө давхарлаж зөрөлдөвч
Амьдарч л яваа шоргоолж, тэмээлзгэнэ, хулганыг эс хүндлэх
Нэгэн тэнгэрийн эрхшээлээр таван махбодид садансан төрөвч
Уул ус, гэрлийн шон, хадны бичээс, гандмал өвсийг үл хайрлах ...


Сансарын салхи биднийг адилхан үнсэн учирлаж
Сар, нар шидэт инээмсэглэлээрээ асран ургуулж байна.
Од эрхэсийн чуулган биeсийнхээ гэрэлд гялалзаад
Орчлонд оршигч бид, нэгэн юм гэдгийг сануулж байна.

-Хүн төрлөхтөөн
Хөдлөх, эс хөдлөх юм бүхэн
`` Хүн `` юм шүү! хайрлаач гэж
Зүрхэн дотроосоо би хашгиран тунхаглаж байна .





.

4 comments:

Нямка said...

Од эрхэсийн чуулган биeсийнхээ гэрэлд гялалзаад
Орчлонд оршигч бид, нэгэн юм гэдгийг санацгаамаар байхиймаа

Сайхан тунхаглал байнаа :-)

sahuis88@yahoo.com said...

Baigali hiigeed ertuntstei haritsaj oilgoltsdog baisan ``helee`` magadgvi suvagaa bid martchihsan ym shig ee ... zochilsond bayrlalaa

Болорхон said...

1. Ямагт "тунхагласаар" байгаад чинь баярлана...

2. Байгаль ертөнцтэй битгий хэл өөрсдөө ч хэлээ мартчихсан ш тээ хүмүүс. Би л лав бусдын хэлийг ойлгохоо болиод удсан... яг чиний нэг шүлэг шиг хүмүүсийн дунд хирнээ харийн хүн шиг ганцаардаж...

Anonymous said...

Udur tutmiin bayr gunig zolvon jargaldaa dujirsuur chihgvi tolgoi bolj, hvvhed shig bayrlahaa boliod yund ch yum setgel dunduur suudag ch, Gene genehen zvrhend verlej irdeg --Amidral saihan ym daa gesn medremjee tevren alsiig shirteh alhaj l yvna nz ni ...


Sanjaa