Ганцаард! гэж бурхны өгсөн зарлигт
Гар гараасаа хөтлөлцөж тэрссэн
Ганцхан хүнд дээжлэх биёийг
Галзуу хүслийн энгээр зулсан
Гал халуун шөнүүдийг төрүүлэх
Цэнгэлийн бурхад
Гаравч оровч сэтгэлдээ эрхлэлдэх
Цээжний амрагууд
Чи бидэн хоёр
Нууц амрагийн цөөрөмд
Нүцгэн ирэх
Нүгэл буюу
Төөрөг буюу
Чинагш одсон
Бүдэг замаас
Маргаашийг эрэх нь
Итгэл буюу
Цөхрөл буюу...
2008/01/04
...........
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment