2007/12/05

"""""""" Нүдээ анимуу """"""""

Хумхийн тоосны, түмэн живаа бүрэлбаа
Хүслийн бурантаг хөтөлж үнэний мөрөөс төөрүүлэхүй
Хагдрах үзэмж, хуучин амьдрал, шуналаас
Харцаа салгаж, би нүдээ анимуу !

Нүдээ анихуй
Нүглээс төө холдож
Нүүрнээсээ бусдыг мэдэхгүй
Өөртөө сөөм ойртоно

Үнэргүй, аниргүй, үзэгдэлгүйн дунд
Үүсгэл үүтгэн алсын зүг саравчлаад
Сүүдэр үгүй өөрийгөө олохыг хүсэмжлэн
Сэтгэлдээ би өлмий дүрмүү !

Сэтгэхүйн аянд бодол зөнгөөр аялахуй
Сэрэх мэт,ертөнцийн утгыг гайхна
Оддын чуулган шиг түмэн оньсого гэрэлтэхүйд
Өөрийгөө голом, дэндүү жижигхэн санагдана

Бодол санаа хэрхэн яаж ургана вэ?
Буруу зөвийн дэнс цавчин, зөн хаанаас унана вэ?
Биеэнд орших сүнс минь газрын хаанаас ирээ вэ?
Билэг оюун минь чамд шингэн, цаг хугацаагаар аялах уу?

Хүмүүсийн дунд атал харийн хүн мэт ганцаардаж
Хэний ямар хэлээр хэнд бичиж үлдээнэ вэ?
Хувилгаан нарны гэрэлд биеийг элээн үлдээгээд
Хуучиршгүй гэгээн сүнс минь альхан зүгийг зорих вэ?

Бодлын жигүүр аяншин сэтгэлийн модноо бууна
Бум буман учиг тоос мэт дарна
Мөчирт нь өдөө үлдээн сүүдэрт орчлондоо эргэхүй
Мөрөөдлийн жим харсандаа зүрх цовхчин баярлана

Нэлэмгэр хөх дэлхийгээ санаж
Нүдээ нээхүй
Тунирхуу гэгээн оршихуй
Үргэсэн шувуу мэт нисмүй .

No comments: