2010/03/20

```````` Намрын сайхан ``````````

.


Будангуйд нь шунгаж сэлүүрэм
Намрын бүгээн тэнгэр дор
Буй бүхэн амсхийж
Нэлэнхүй амгаланд алдарчээ

Нисэхийн өмнөх агшин мэт
Энгүй хөвөлзөх цээжээ дарж
Нэг л урт санаа алдаад
Амьдрахын сайхныг мэдэрнэ.

Уцаар салхинд тасарч эргэлдэх
Хээнцэр шар навчис
Эрвээхэйн сүрэг мэт гоо дэвсээр
Газар хучин унаад
Ихэмсэг намрын өлмийг зөөллөнө.

Анирдагч бяцхан цөөрмийн
Ганьхрагч ганц хун
Мөрөөдөл дундаа хөвсөөр л
Мөнгөн шөнөтэй залгана.

Анирдагч бяцхан цөөрмийн
Ганьхрагч ганц хунг ширтээд
Ус зүсэх цээжин дотор нь эгшиглэх
Уярлыг нь таан тэмтэрч
Маргаашыг мартан суух
Сайхан байдаг .




.

3 comments:

Нямка said...

Хунт нуурын үзэсгэлэнт эгшинг
Хуваалцахуй, нэгэн төгөлдөр зургын өмнө нүдээ анин суух лугаа болов.

Anonymous said...

Nvdee anij bgaad untchihvaa..suugaagaaraa untagchaa kkk

Sanjaa

Нямка said...

унтаагаараа явжаагаад бичцэн бнш тээ. хэ хэ.