2008/01/04

.......

.


Үнэний мөрөөр
Бадарчин шиг гэлдэрч
Учиг атгасандаа
Хүрэх мэт баярлаж

Урсах цагийн хэлхээнд
Утга сүвлэн чилсээр
Уур инээдийг мартан
Ухаанд шүтсээр дууснаа

Он цагтай уралдах
Цусны минь улаан долгисол
Одоо хийгээд ирээдүйн
Утгыг эрж одно

Онох алдахын дэнсэнд
Өөрийгөө тавьсан надад
Орчлонгоос зүүсэн олсныхоо
Үзүүрийг атгуулаач
Бурхаан .



...

2 comments:

Нямка said...

Шүлэгчид орчлонгийн олсноос атгаад өгсөж явдийм шиг байгаан гэж ... сарлуу ч юм уу ? өөрлүүгээ ч юм уу (mulla)хэ хэ

анддаа амжилт хүсье ;-)

Л.Санждорж said...

Ehleed dotood ertontsoo neej ooriigoo olchihvol, jamt orchlongiin utga hovorchihgvim bishvv ,,,kkk. vrgelj uram hairaldag anddaa bayrlalaa.